Tuesday, December 28, 2010

Хүний биеийн зарим эсийн амьдрах хугацаа


Мэдрэлийн эсүүд
Бие махбодын амьдралын туршид
Ясны эсүүд
10-30 жил
Цусны улаан эсүүд
4 сар
Арьсны эсүүд
7 хоног
Гэдэсний дотор ханын эсүүд
6 хоног

Saturday, December 25, 2010

Бөөр


Бөөр нь шош хэлбэртэй хос эрхтэн бөгөөд хэвлийн хөндийд өрцний доор байрладаг. Зүүн бөөр нь баруун бөөрнөөсөө хэдэн см-р ялимгүй дээр байрладаг. Бөөрний артери нь бөөрөнд цус болон  шим тэжээлийн бодисыг зөөвөрлөж, харин бөөрний вен бөөрнөөс шүүгдсэн цусыг цусны урсгал руу оруулдаг. Бөөрөнд илүүдэл ус болон бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ялгарч шээс болон гадагшилдаг.

Зүрх

1-Баруун тосгуур(Right atrium), 2-Зүүн тосгуур(Left atrium), 3-Дээд хөндий вен(Superior vena cava), 4-Гол судас(Aorta), 5-Уушигны артери(Pulmonary), 6-Уушигний венүүд(Pulmonary vein), 7-Митраль буюу зүүн 2 хавтаст хавхлага(Mitral valve), 8-Аортын тал саран хавхлага(Aortic valve),

Уушиг

Бид бүхэн хооллохгүйгээр хэдэн долоо хононо. Ус уухгүйгээр хэдэн өдөр болж чадна. Харин бидний амьсгал таслалдах ёсгүй. Амьсгал гэдэг нь агаар бид бүхний уушигнд орж буцаж гарахийг хэлнэ. Амьсгалах явцад улаан эс хүчилтөрөгчийг зөөж биеийн эсүүдэд хүчилтөрөгчийг түгээнэ. Бас биеэс нүүрс хүчлийн хийг зөөвөрлөн уушигнд авчирдаг. Уушиг нь цээжний хөндийд байрлана.