Friday, February 11, 2011

Биеийн бүрхүүл (Арьс)

Арьс нь хүний биеийг гаднаас нь хучдаг. Арьс нь тодорхой үүрэгтэй. Мэдрэх, хамгаалах, ялгаруулах гэх мэт үүрэгтэй. Одоо тус бүрчлэн авч үзеэ.
·         Мэдрэх Арьс нь гадны шүргэлцэх үйлчлэлийн хэм хэмжээ, халуун хүйтэн, өвдөлт зэргийг мэдэрнэ.
·         Ялгаруулах. Бие махбодын амьдралын үйл ажиллагаагаар үүссэн эцсийн бүтээгдэхүүний хэсэг арьсаар ялгардаг. Тухайлбал, арьс нь усны, давсны, нүүрс усны, өөх тосны солилцоонд оролцох бөгөөд эдгээр нь хөлсөөр дамжин гадагшилдаг.
·         Дулаан зохицуулалт. Арьс нь дулааныг зохицуулахд их өөр оролцоотой. Арьс биеийг хэт халах, хэт хөрөхөөс сэргийлж биеийн дулааныг тогтол зохицуулан байдаг. Арьсны гадаргуугаар дулааны 80%-иас илүү хувь нь алдагддаг. Хүний биед үүсэж байгаа дулааны 60%-ийг булчин, 30%ийг элэг, 10% бусад эрхтэн үүсгэдэг байна. Гадаад орчин хүйтэн болоход арьсан дахь судас нарийсан дулаан алдалтыг багасгана. Харин гадаад орчины халуун нэмэгдэхд цусны судас тэлж дулаан алдалт нэмэгдэнэ. Энэ бүхэн нь цусан дахь шингэний үйлчилэлээр явагддаг. Бие даарахд хүйтэнийг мэдрэх хүлээн авуурууд цочирж хариу үйлдэлээр судсыг нарийсгаж хөлсийн булчирхайн үйл ажиллагааг бууруулж, биеийн дулаан алдалтыг багасгана.
·         Хөлс ялгаруулах. Хөлс нь уртавтар тархи, гипоталамус, их тархи болон нугасны өмнөт сэртэнгүүдэд байдаг төвөөс зохицуулагдан арьсаар дамжин ялгардаг илүүдэл бодис юм. Найрлаганд нь ус, давс, тосны илүүдэл байна.
Дулаан зохицуулалт алдагдах нь. Нарших буюу хэт халах нь орчины хэт халуун удаан үйлчилснээс болж бие махбодын дотоод үйл ажиллагаанд гарч өвчин юм. Хурц наранд удаан хугацаагаар хамгаалалтгүй ажиллах, биеэ буруу шарахад наршина. Наршихаас сэргийлэхийн тулд наранд удаан байхгүй байх, нарны малгай өмсөх, нүдний шил зүүх, усаар шүрших, тосон түрхлэг хэрэглэх зэргээр сэргийлнэ.
Наршихд сэрүүн байранд оруулах, тогойд хүйтэн жин тавих, хувцсыг хөнгөлөх, шингэн сайн өгөх зэргээр анхны тусламж үзүүлж болно.
Хөлдөх. Хөлдөлт бол бие махбод гадаад орчны бага температурт дулаанаа алдаснаас үүсэх эмгэг өөрчлөлт юм. Хөлдөлтийн хэмжээнээс хамаараад арьсны гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөнө.Хөлдсөн арьс цайж мэдээ алдсан байдаг. Хөлдөх дөхсөн арьсыг зөөлнөөр улайтал үрдэг. Арьсны бүтэц:



No comments: