1.5.1 Араг ясны үүрэг, бүтэц
Үүрэг: Араг яс нь хамгаалах, хэлбэрийг барьж тогтоох, хөдөлгөөн хийх, цусны эсийг үүсгэдэг зэрэг үүрэгтэй. За хамгаалахаас нь эхлүүлээд авч үзэелдээ. Ихэвчлэн дотоод эрхтэнийг хамгаална.
Жишээ нь: Цээжний хөндийд орших зүрх, уушиг нь цээжний хэнхэрцэг яс түүнд бэхлэгдсэн цээж нурууны булчингуудаар хамгаалагдана; Хэвлийн хөндий дотор элэг, цөс, хдоод, гэдэс, бөөр зэрэг эрхтэнүүд сээр нурууны доод хэсэг болон аарцаг, яс, нуруу, гэдэсний булчингуудаар; Тархи гавлын ясаар, нугас сээр нурууны нугалмын ясаар тус тус хамгааладсан байдаг байна.
Ясны чөмөг нь цусны эсийг бий болгоно. Ясны доторхи хөндий зайд тор хэлбэртэй, цусаар дүүрсэн эд эсүүд оршдог.
Араг ясны бүтэц
Цээжний хэнхэрцэг
Цээжний хэнхэрцэг яс нь өвчүү, хавирга, сээрний нугалмаас бүрддэг. Сээрний нугалма бүрээс хос хавирганы яснууд толгой хэсгээрээ сээртэй, мөгөөрсөн хэсгээрээ өвчүүтэй тус тус үелнэ. Өвчүүтэй 10 хос хавирга үелдэг. 2 хос хавирга өвчүүтэй нийлдэггүй эдгээрийг сүвээний хавирга гэнэ.
Сээр нурууны яс
Энэ яс нь 33-34 нугалмаас бүрдэнэ. Нугалмууд нь уян налархай мөгөөрсөн эдээр холбоггдог тул сээр нуруу уян хатан хөдөлгөөнтэй байдаг. Сээр нурууны яс нь хүзүүний 7, сээрний 12, бүслэхүйн 6, ууцны 5, ахар сүүлний 3-4 нугалмаас тогтоно. Нугалмуудын хөндийд нугас байрлана.
Дээд мөчдийн яс
Энэ яс нь мөрний бүслүүр, гарын яснуудаас бүтнэ. Мөрний бүслүүр яс нь дал эгэм 2 оос бүтнэ. Гарын яс нь бугалга шуу, сарвууны яснуудаас бүтнэ. Шууний яс нь зэрэгцэн орших богтос яс цацраг яснаас бүрдэнэ. Сарвууны яс бугуй 2 нь эгнээ богино жижиг яснууд алагны 5, хурууны 14 яснаас тогтоно.
Толгойн яс
Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүрдэнэ. Гавлын яс нь дух дагзны сондгой яс, зулай, чамархайн хос яснаас тогтоно. Эдгээр яс нь хоорондоо заадасаар нийлнэ. Нэг ясны арзагар шүд нөгөөгийнхөө ухлаадас орох байдлаар 2 яс хоорондоо хөдөлгөөнгүй барьцалдсныг заадас гэнэ. Нүүрний хэсэгт хацар, дээд эрүү, тагнай, хамрын яс, доод эрүүний яс багтана.
Доод мөчдийн яс

No comments:
Post a Comment