Monday, January 31, 2011

Эрхтний тогтолцоо


Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллагаагаа хамтран явуулна, өөрөөр хэлбэл эрхтэнүүд бүр аль нэг эрхтний тогтолцоонд нэгдсэн байдаг. Гарал үүсэл нь нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, анатомын хувьд өөр хоорондоо хобоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтнүүд нийлж  эрхтний тогтолцоог үүсгэнэ. Хүний биеийн эрхтнүүд хэд хэдэн төрлийн тогтолцоог үүсгэнэ.

Saturday, January 22, 2011

Эд ба эрхтэн


Эд гэдэг нь ижил бүтэцтэй эсүүд болон тэдгээрийн хооронд орших бодисууд ниилсэнийг хэлнэ. Хүнд  4-н төрөлийн эдүүд байдаг үүнд Хучууд эд, Холбогч эд, Булчингийн эд болон Мэдрэлийн эдүүд тус тус орно. Одоо үүргээр нь авч үзье.

Wednesday, January 12, 2011

Хүний бие махбодын эсийн бүтэц


Хүмүүсийг гаднаас нь харахад бүгд л өндөр нам өргөн бүдүүн гэх мэтээр нэг нэгээсээ ялгаатай байдаг. Гэвч бидний бие нэг л зарчмаар бүрэлдэн бий болж, түүнд зохицсон үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүтэцээрээ бид бүхэн ижилхэн. Хүний бие олон тэрбум эсээс бүрэлдэн тогтоно. Эс нь амьд организмыг бүрдүүлэгч үндсэн, хамгийн жижиг нэгж юм. Гэхдээ эс болгон өөр бүтэц, шинж, хэлбэр, үүрэгтэй байна. Эсүүд цочролд хариу өгөх, бодисын солилцоонд оролцох, өсөх, үржих, нөхөн төлжих болон удамшлын мэдээлэл дамжуулах чадвартай байдаг. Хэлбэрийн хувьд маш олон янз бөгөөд хавтгай, дугуй, ээрүүл хэлбэртэй, сэртэнтэй гэх мэт олон янз байдаг. Эсүүд ийм олон янзын хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг ч ихэнх нь бүтцийн хувьд ижилхэн бөөм, цитоплазм, эсийн мембранаас тус тус тогтоно.