Saturday, January 22, 2011

Эд ба эрхтэн


Эд гэдэг нь ижил бүтэцтэй эсүүд болон тэдгээрийн хооронд орших бодисууд ниилсэнийг хэлнэ. Хүнд  4-н төрөлийн эдүүд байдаг үүнд Хучууд эд, Холбогч эд, Булчингийн эд болон Мэдрэлийн эдүүд тус тус орно. Одоо үүргээр нь авч үзье.
Хучуур эд: Энэ эд нь арьсны өргөн давхрааг үүсгэнэ. Бас дотоод эрхтнүүдийн, тухайлбал хоол боловсруулах, амьсгалын, шээс ялгаруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийг хучна.
Холбогч эд:  Хүний биед эхлээд харахад янз бүрийн гэмээр хэд хэдэн төрлийн холбогч эдүүд байдаг. Үүнд мөгөөрс, яс, өөх болон цусны эдүүд хамаарагдана. Тэдгээрийн бүтэц, үүрэг нь өөр өөр боловч бүгд л нэг гарал үүсэлтэй, бүгдэд нь эс хоорондын бодис нь эдийн үүргээс хамаарч цусанд шингэн, ясанд хатуу, мөгөөрсөнд уян налархай байна.
Булчингийн эдүүд: Энэ эдүүдэд 3-н төрөл байна. Үүнд Гөлгөр булчин, хөндлөн судалт булчин, зүрхний булчингийн эдүүд орно.
  •          Гөлгөр булчингийн эд нь дотоод эрхтнүүдийн хана, цус болон тунгалгийн судас, булчирхайнуудын цоргоны хананы бүрэлдэхүүнд орж дотоод эрхтнүүдийн эсээс тогтоно. Гөлгөр булчингийн агшилт нь бидний сэтгэл санаанаас хамааралшүй явагдана.
  •         Хөндлөн судалт булчингийн эд нь араг ясны булчинг бүрдүүлнэ. Энэ булчингийн нэг онлог нь хүний ухамсарт захирагдан  агших чадвар юм. Хөндлөн судалт булчингийн булчингийн 1-45мм, зарим булчинд бүр 12 см хүрдэг булчингийн ширхэгүүд бий болгоно. Бас агшисан байдал аа удаан хадгалж чаддаг.
  •    Зүрхний булчин нь өвөрмөц бүтэц бүхий хөндлөн судалт булчигийн эдээс тогтоно. Эсүүд төгсгөл хэсэгтээ салаалж бие биетэйгээ сүлжилдэн өвөрмөц торлогийг  үүсгэдэг. Ийм өвөрмөц бүтцийн үр дүнд ганц нэг багц биш зүрхний булчин бүхэлдээ тэр чигээрээ агшинаа.(Эхлээд тосгуурын, дараа нь ховдолын булчин агшина)
Эрхтэн: Эдүүд нийлж эрхтэн үүсгэнэ. Эрхтэн гэдэг нь тодрохой бүтэц хэлбэртэй, тухай бие махбодод өөрийн гэсэн орон зайг эзэлсэн, тодорхой үүрэг гүйцэтгэдэг биеийн хэсгийг хэлнэ.

    No comments: