Saturday, December 25, 2010

Уушиг

Бид бүхэн хооллохгүйгээр хэдэн долоо хононо. Ус уухгүйгээр хэдэн өдөр болж чадна. Харин бидний амьсгал таслалдах ёсгүй. Амьсгал гэдэг нь агаар бид бүхний уушигнд орж буцаж гарахийг хэлнэ. Амьсгалах явцад улаан эс хүчилтөрөгчийг зөөж биеийн эсүүдэд хүчилтөрөгчийг түгээнэ. Бас биеэс нүүрс хүчлийн хийг зөөвөрлөн уушигнд авчирдаг. Уушиг нь цээжний хөндийд байрлана. Мөгөөрсөн хоолойгоор хамрын хөндийтэй холбогдоно. Уушиг хос эрхтэн бөгөөд баруун тал нь зүүн талаасаа арай том байна.Бид амьсгалахдаа уушгиндаа агаар дүүргэж, дараа нь буцаан гаргадаг. Энэ агаарын 21-н хувийг хүчилтөрөгч эзэлнэ. Түүний зарим нь л цусны урсгалд орж эсүүдэд хүргэгдэнэ. Үүний үр дүнд эс амьдарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай эрчим хүч үүснэ. Уушиг нь цусаар сайн хангагддаг учир ягаан өнгөтэй. Уушгинд агаар дамжуулах сая сая бяцхан сувгууд байдгаас уушиг сэвсгэр байдаг. Уушиг ганцхан кг орчим жинтэй атлаа 6 литр орчим эзлэхүүнтэй. Уушигны эдүүд дундаа нүхтэй сэвсгэр байдаг. Ийм хоолойнуудыг нь бронх ба бронхиол гэдэг. Тэдгээрийн төгсгөлд агаараар дүүрэн, нимгэхэн гадаргуутай хийн цэврүүнүүд байдаг. Агаараар дүүргэгдсэн тийм их орон зайтай учир уушгинд амьсгалаар орж ирсэн агаараас хүчилтөрөгч шингээж авах асар том талбай үүсдэг. Гуурс бүр нь олон жижиг болж салаална. Жижиг гуурсанцруудыг бронхиол гэх ба өргөн нь нэг миллиметрээс ч бага. Бронхиолуудын төгсгөлд альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангуудын хонгорцог байдаг. Цээжний хөндий тэлэгдэн уушгинд агаар сорогдож, дараа нь агшиж уушгийг шахан агаарыг гадагш түлхэн гаргахад өрц чухал үүрэгтэй. Өрц нь цээжний хөндийн ёроолд байх булчин бөгөөд амьсгал авахад тэгширч, хавиргануудын доод хэсгийг түлхэж тулахад цээжний хөндий тэлэгдэнэ. Уушиг хамт тэлж, гаднаас агаар сорогдоно. Амьсгалаа гаргахад өрц дээшээ хотойж хавирганууд дотогш татагдан, цээжний хөндийн эзлэхүүн багасахад уушиг шахагдан доторх агаар нь гадагшилдаг.

No comments: