Tuesday, March 22, 2011

Тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо


1.5.1         Араг ясны үүрэг, бүтэц

            Үүрэг: Араг яс нь хамгаалах, хэлбэрийг барьж тогтоох, хөдөлгөөн хийх, цусны эсийг үүсгэдэг  зэрэг үүрэгтэй. За хамгаалахаас нь эхлүүлээд авч үзэелдээ. Ихэвчлэн дотоод эрхтэнийг хамгаална.

Жишээ нь: Цээжний хөндийд орших зүрх, уушиг нь цээжний хэнхэрцэг яс түүнд бэхлэгдсэн цээж нурууны булчингуудаар хамгаалагдана; Хэвлийн хөндий дотор элэг, цөс, хдоод, гэдэс, бөөр зэрэг эрхтэнүүд сээр нурууны доод хэсэг болон аарцаг, яс, нуруу, гэдэсний булчингуудаар; Тархи гавлын ясаар, нугас сээр нурууны нугалмын ясаар тус тус хамгааладсан байдаг байна.

 Ясны чөмөг нь цусны эсийг бий болгоно. Ясны доторхи хөндий зайд тор хэлбэртэй, цусаар дүүрсэн эд эсүүд оршдог.

Friday, February 11, 2011

Биеийн бүрхүүл (Арьс)

Арьс нь хүний биеийг гаднаас нь хучдаг. Арьс нь тодорхой үүрэгтэй. Мэдрэх, хамгаалах, ялгаруулах гэх мэт үүрэгтэй. Одоо тус бүрчлэн авч үзеэ.
·         Мэдрэх Арьс нь гадны шүргэлцэх үйлчлэлийн хэм хэмжээ, халуун хүйтэн, өвдөлт зэргийг мэдэрнэ.
·         Ялгаруулах. Бие махбодын амьдралын үйл ажиллагаагаар үүссэн эцсийн бүтээгдэхүүний хэсэг арьсаар ялгардаг. Тухайлбал, арьс нь усны, давсны, нүүрс усны, өөх тосны солилцоонд оролцох бөгөөд эдгээр нь хөлсөөр дамжин гадагшилдаг.

Monday, January 31, 2011

Эрхтний тогтолцоо


Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллагаагаа хамтран явуулна, өөрөөр хэлбэл эрхтэнүүд бүр аль нэг эрхтний тогтолцоонд нэгдсэн байдаг. Гарал үүсэл нь нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, анатомын хувьд өөр хоорондоо хобоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтнүүд нийлж  эрхтний тогтолцоог үүсгэнэ. Хүний биеийн эрхтнүүд хэд хэдэн төрлийн тогтолцоог үүсгэнэ.

Saturday, January 22, 2011

Эд ба эрхтэн


Эд гэдэг нь ижил бүтэцтэй эсүүд болон тэдгээрийн хооронд орших бодисууд ниилсэнийг хэлнэ. Хүнд  4-н төрөлийн эдүүд байдаг үүнд Хучууд эд, Холбогч эд, Булчингийн эд болон Мэдрэлийн эдүүд тус тус орно. Одоо үүргээр нь авч үзье.

Wednesday, January 12, 2011

Хүний бие махбодын эсийн бүтэц


Хүмүүсийг гаднаас нь харахад бүгд л өндөр нам өргөн бүдүүн гэх мэтээр нэг нэгээсээ ялгаатай байдаг. Гэвч бидний бие нэг л зарчмаар бүрэлдэн бий болж, түүнд зохицсон үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүтэцээрээ бид бүхэн ижилхэн. Хүний бие олон тэрбум эсээс бүрэлдэн тогтоно. Эс нь амьд организмыг бүрдүүлэгч үндсэн, хамгийн жижиг нэгж юм. Гэхдээ эс болгон өөр бүтэц, шинж, хэлбэр, үүрэгтэй байна. Эсүүд цочролд хариу өгөх, бодисын солилцоонд оролцох, өсөх, үржих, нөхөн төлжих болон удамшлын мэдээлэл дамжуулах чадвартай байдаг. Хэлбэрийн хувьд маш олон янз бөгөөд хавтгай, дугуй, ээрүүл хэлбэртэй, сэртэнтэй гэх мэт олон янз байдаг. Эсүүд ийм олон янзын хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг ч ихэнх нь бүтцийн хувьд ижилхэн бөөм, цитоплазм, эсийн мембранаас тус тус тогтоно.